УИХ-ын гишүүн асан Г.Батхүү тэргүүтэй Ардчилсан намын Үүрийн дарга нарын холбооноос “АН-ын үүрийн гишүүд, дэмжигчдийн I хэлэлцүүлэг”-ийг өнгөрөгч пүрэв гарагт зохион байгуулсан байна. Уг хэлэлцүүлэгт Нийслэл Улаанбаатар хотын АН-ын 150 гаруй үүрийн төлөөлөл болох 113 үүрийн дарга, идэвхитэн төлөөлөгч оролцжээ. Ардчилсан намын үүрийн дарга нарын холбоо энэ удаад Нийслэлийн 9 дүүргийн анхан шатны намын дарга, идэвхитэн гишүүдийг сонслоо. Дараагийн ээлжинд 21 аймгийн анхан шатны намын дарга нарыг оролцуулсан онлайн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. Мөн хэлэлцүүлэгт ирсэн төлөөлөгчдийн дийлэнх олонх нь намын шинэчлэл нь цөөн хэдхэн дарга нар, фракцын толгойлогчдын тохиролцооны хүрээнд явагдах ёсгүй хэмээн үзэж, Үүрийн дарга нарын холбооноос АН-ын их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт дараах шаардлагыг хүргүүлсэн байна.
Үүрийн дарга нар нь АН-д шаардлага хүргүүлсний учир
2016-11-26 12:10:00