Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж төрийн өндөрлөг, УИХ-ын гишүүд өнөөдөр 13.00 цагт Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх юм байна. Энэхүү цэцэг өргөх ёслолд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд, Хотын дарга С.Батболд нар оролцох аж.