8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр 16 настнууд андгай өргөнө

2016-11-26 11:39:00

Монголын Залуучуудын холбооноос жил бүр зохиодог “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр Төрийн ордны Их танхимд болно. Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохиож буй эл ёслолд нийслэлийн долоон дүүргийн ЕБС-ийн 800 сурагч оролцох төдийгүй шилдэг 20 сурагч иргэний үнэмлэхээ гардаж авна. Тус арга хэмжээ нь Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ уламжлал болон зохиогдох гэж байна. Мөн аймаг, сумын хэмжээнд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардан авах гэж буй шилдэг тэргүүний сурагчдад тухайн шатны Засаг даргын Тамгын газрын удирдлагууд иргэний үнэмлэхийг нь гардуулна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл