8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орно

2016-11-26 11:31:00

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгийн хойд хагас болон Алтайн цаад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор мэдээ гарчээ. Энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаар нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарсан бөгөөд энэхүү урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа аж. Иймд цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй сум, орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Ус цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hahaha
Hotiin dargad heleerei svvlden tsas orosnii Dara's helehgui yasan gej teneg ten shuu
2016/11/26 203.91.115.45
йийй
хотын дарга нарт мэдэгдээрэй Тэгэхдээ цаадх чинь хэдэн удаа цас орж байгааг тоолоод сууж орхих вий дээ Цас цэвэрлэх ажил гарч байгаа шүү гэдгийг Заавал өөрөө цэвэрлэх хэрэггүй
2016/11/26 66.181.187.179
зочин
хотын дарга нарт мэдэгдээрэй,дараа нь мэдээгүй энэ тэр гээд шал утгагүй юм яриад уурлана шүү
2016/11/26 103.212.119.150
zochin
tsag ni bizdee orvol orno biz
2016/11/26 202.9.42.141