Далай ламын айлчлалаас үүдэн Хятад улс манай улстай хийх хэд, хэдэн албаны уулзалт, айлчлалыг хойшлуулаад байгаа. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өөрийн байр, суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Авдрынхаа ёроолыг маажихаас өөр аргагүй байдалд орлоо. Гадаад нөхцөл байдал сүүлийн дөрөв хоногт яаж өөрчлөгдөж байна, ямар ямар айлчлалууд зогсов, ямар нөхцөл бий болов. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Зүгээр л хорлочихлоо. Гэтэл энд сэргээнэ, хүндэрнэ, хямарна гэсэн гурван үгтэй ноцолдоод сууж байдаг. Төр гэж байгаа юм бол энэ хулгайгаа таслан зогсоогооч. Чадахгүй бол ажлаа өгөөд явцгаа. Мэдсэн ч мэдээгүй юм шиг хараад суугаад байх юм” хэмээсэн юм.
Т.Энхэлээ