Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно. Энэ хуралдааны үндсэн гол зорилго нь Ардчилсан намын шинэ дүрмийг батлах явдал юм. Харин намын даргын асуудал яригдахгүй гэж ҮЗХ-ны хурлаар шийдсэн байдаг.
Ардчилсан намын зургадугаар их хуралд 1210 төлөөлөгч оролцох гэнэ. Төлөөлөгчдийг сонгохдоо сум бүрээс нэг төлөөлөгч, аймгийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, НИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн ИТХ-д Ардчидсан намаас сонгогдсон төлөөлөгчид, ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын төлөөллийг оролцуулна гэж Ардчилсан намын зургадугаар их хуралд бэлтгэх ажлын хэсгээс мэдэгдсэн.
Намын анхан шатны нэгжээс сонгогдож зургадугаар их хуралд оролцох гишүүнээ сонгох хуралдаан арваннэгдүгээр сарын 26,27-нд буюу бямба, ням гаригт сум тус бүрт болно. Энэхүү хуралдааны үеэр намын үндсэн дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцэх аж.