8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Пак Гын Хэ ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө Виагра худалдан авсан

2016-11-24 15:27:00

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбоотой дуулиан шуугиан тасрахгүй бололтой. Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн өрөөнөөс улсын мөнгөөр худалдан авсан 365 Виагра эм олдсон тухай хэвлэлээр шуугих болсон. Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Пак Гын Хэгийн хэвлэлийн албаны төлөөлөгч “365 ширхэг Виагра эмийг худалдан авсан нь тархинд нь хүчилтөрөгч очдоггүй дутмагшилтай, салгалж, амьсгал давхцдаг өвчтөнд хэрэглэхээр авчирсан. Энэ асуудалд олон нийт хэт дэвэргэж, эмзэг хандаад байна” хэмээн нийтэд тайлбарлалаа. 

Йонсей их сургуулийн профессор Жон Делари “Одоо л өндөр настай хүмүүс ууланд гараад байдаг учрыг ойлголоо” хэмээн өөрийн твиттер хуудаснаа үлдээжээ. 

Виаграг дээрхи дурдсан зовиурын үед хэрэглэгдэг ч яг анагаах ухаанд албан ёсны эмчилгээнд ашигладаг гэсэн албан ёсны заалт байхгүй хэмээн биохимийн мэргэжилтэнүүд онцолж байна.

Австрали улсын уулын спортын аварга, уулчин Андрев Лок дэлхийн 14 ноён оргилд авирч 8000 метрийн өндөрт гарч, амжилт эвдэж байжээ. Тэрээр “Виаграг ууланд авирдаг тамирчид хэрэглэдэг талаар 10 жилийн өмнө хурал дээр сонсож байсан.Магадгүй өндөр ууланд тэр бүр амьсгалах боломж бүрддэггүй. Уушиг руу цас орж хөлдөж үхэх аюул тулгардаг. Иймд Виагра хэрэглэх нь зарим талаараа ашигтай байж болох юм” хэмээн хэлжээ. 

Нөлөө бүхий институт, эрүүл мэндийн байгууллагын хэлж буйгаар Виаграг эмчилгээний зарим тохиолдолд хэрэглэж болно. Тэрнээс биш бүх өвчтөнд таарсан эмчилгээ биш хэмээн Institute for Altitude Medicine's website-д мэдээлжээ. 

Виаграг Африк улсаас байнга худалдан авч байжээ

Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбоотой Виагра эмийн асуудал арваннэгдүгээр сарын 4-ны өдөр “Хөх ордон”-д үг хэлсэний дараа Өмнөд Солонгосын Мунхва сонинд нийтэлсэн байна. Энэхүү мэдээлэлд 2014 оны нэгдүгээр сараас 2016 оны есдүгээр сар хүртэл Виаграг худалдан авсан баримт бичгийг ил болгожээ.

Энэ асуудалтай холбоотойгоор ерөнхийлөгчийн тамгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жун Юун Куг “Ерөнхийлөгч Пак Гын Хэ өөрийн Африк улс дахь айлчлалын үеэр ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө худалдан авсан. Одоогийн байдлаар эмчилгээнд нэвтрүүлээгүй байна” хэмээн мэдээллээ. 

Эх сурвалж:СNN

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл