8o
Улаанбаатар хот
mobile menu

Хиллари Клинтон хоёр сая хүний саналаар илүүрхсэн ч ялагдал хүлээсэн

2016-11-24 14:10:00

Саяхан болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоны авсан саналын тоо Доналд Трампынхаас хоёр саяар илүү байсан байна. Гэвч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд ирэх нэгдүгээр сард түүний тангараг өргөх ёслол болох юм. Хоёр долоо хоногийн турш саналуудыг дахин тоолсоор байгаа бөгөөд “the Cook Political Report”-ийн мэдээлснээр Доналд Трамп 62.2 сая санал, Хиллари Клинтон 64.2 сая санал авсан ажээ.  

Саналын тоогоор давуу хэдий ч сонгуульд ялагдсан тохиолдол АНУ-ын түүхэнд 5 дахь удаагаа гарч байгаа нь энэ юм. Жишээ дурдахад, 2000 онд Ардчилсан намаас нэр дэвшигч Альберт Гор Ж.Бушаас 544 мянгаар илүү олон санал авсан боловч сонгуульд ялагдаж байсан тохиолдол бий. Жорж Буш Флорида муж улсад ялсныг Дээд шүүх зарласнаар сонгуулийн дүн тодорхой болж байсан билээ.

Энэ жилийн сонгуульд Хиллари Клинтон Калифорни зэрэг томоохон муж улсуудад ялалт байгуулсан боловч Доналд Трамп "тээнэгэлзэгч" мужуудын ихэнхэд нь ялалт байгуулснаар сонгуулийн дүнг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан юм. АНУ-ын сонгуулийн тогтолцооны нэг онцлог нь цөөн хэдэн том муж улсад гэхээсээ илүүтэй олон жижиг муж улсад ялсан нэр дэвшигч ялах магадлал өндөр байдагт оршино.  

Эх сурвалж: CNN

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл