8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн гэж хэн бэ

2016-11-24 13:00:00

Өнөөдөр өглөө "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн хурал болж, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар томилсон. “Эрдэнэт” үйлдвэрийн даргын марафонд нэр нь яригдаагүй ч эцсийн мөчид намаасаа дэмжлэг авсан Х.Бадамсүрэн гэж хэн бэ?. Тэгвэл манай сайт түүнийг танилцуулж байна.

Ажлын туршлага

 Х.Бадамсүрэн нь өмнө нь Аж үйлдвэрийн яамны харьяа Зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар ажилласнаас гадна УИХ, Ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байжээ. Мөн Орос, Монголын хамтарсан “Монголросцветмэт” нэгдлийг удирдаж байсан юм.


1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн хэлтсийн дарга
1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга
1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч
1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирал
2002-2005 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч
2007-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн  газрын дарга
2008-2012 онд УИХ-ын гишүүн
2013 оноос Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн
2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал
1991 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой.

Боловсрол

Х.Бадамсүрэн 1974 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, АНУ-ын Колорода муж, Боулдерын Эдийн засгийн дээд сургууль, ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, Техникийн ухааны боловсролын доктор, ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, техникийн шинжлэх ухааны доктор нэгэн юм.

Х.Бадамсүрэнг телевизээс салдаггүйг ахмадууд бол андахгүй. Бас адуунд дуртай нэгэн нь нэртэй уяач гэдгээр нь сураг дуулсан биз. Өмнөговийн гаралтай энэ эрхэм аль ч төрд тал алдаггүй сүүхээтэй нэгэн. Өнгөрсөн хавар “Бэрэн” группт зөвлөхөөр ажиллаж байгаа, төмрийн хүдрийн үнэ буурлаа гээд тууж явсан. Ашиг сонирхлын зөрчил энэ тэр гэвэл Х.Бадамсүрэн гуайн нэр хамгийн түрүүнд дуулдах байх. Бусдаараа бол боловсрол мэдлэгэ ажлын туршлагаараа хэнийг ч дагуулахгүй нэгэн гэхэд хилсдэхгүй ээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment