Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хурлаар УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрог буюу Завхан аймагт МАН-аас нэр дэвшсэн Ш.Батсамбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын нэхэмжлэлтэй Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн байна. Ш.Батсамбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд тус тойрогт АН-аас нэр дэвшсэн З.Нарантуяад олгосон УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг олгох тухай СЕХ-ны тогтоолыг хүчингүй болгуулах, тус тойргийн 45,46,47,48 дугаар хэсэг, мөн тойргийн 1-3, 12, 14, 51 дүгээр хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцож, эдгээр хэсэгт санал хураалт дахин явуулахыг СЕХ-нд даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан аж. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 28-нд хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Улсын дээд шүүх уг шийдвэрийг мөн хэвээр үлдээсэн байна.
Шүүхийн шийдвэр: Завхан аймагт дахин санал хураахгүй
2016-11-24 12:41:00