Дээрхийн гэгээнтэн Түвд улсын буддын шашны тэргүүн Далай лам дөрвөн өдрийн турш Монгол улсад албан ёсны айлчлал хийж, өндөрлөсөн. Далай ламыг айлчлахтай холбоотой асуудлаар БНХАУ-ын Олон Улсын Радиогоор “Хятад, Монгол улсын эдийн засаг, бизнесийн харилцаанд ноцтой өөрчлөлт гарч, хоёр орны хамтын ажиллагааны байдалд хохирол учруулна” хэмээн мэдээлжээ.
Хятадын Гадаад Хэргийн сайд Гень Шуан“Далай лам бол улс төрийн орогнол хүсэгч этгээд” хэмээн тодорхойлсон. Иймд Монголын тал ч анхаарах хэрэгтэй гэжээ. Тэрээр цааш хэлэхдээДалай ламын айлчлал Хятад улсын эсрэг чиглэгдсэн бөгөөд хоёр орны харилцааг ноцтой сэвтүүлж болох юм гэлээ.
Гандантэгчилэн хийдийн лам н.Даваапүрэвийн мэдээлж буйгаар “Далай ламын айчлал ямар нэгэн улс төрийн зорилго агуулагдаагүй бөгөөд зөвхөн шашны хүрээнд ирж байгаа” хэмээн тайлбарлажээ. Тэрээр Далай ламын айлчлал академик, сургалт судалгааны чиглэлийн дагуу тул лам нарыг сургаж, соён гэгээрүүлэхэд зориулагдсан гэж Монголын талаас мэдээлсэн ч Хятадын талаас Далай ламын айлчлал зөвхөн шашны бус улс төрийн зорилго агуулга чиглэлтэй байсан хэмээн хэллээ.
Айлчлал шашны хүрээнд үр дүнтэй өнгөрлөө
Азийн чөлөөт радиод мэдээлсэнээр 2006 онд болсон Далай ламын айлчлалын үеэр Хятад улс Монгол улстай харьцах агаарын болон төмөр замыг хааж, түр хугацаанд эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсан аж. Гэвч хэд хоногийн өмнө айлчлалтай зэрэгцэн “Хүрээ” хийдийн лам З.Санждорж “Энэ асуудал хятад улстай холбоогүй. Манай орны дотоод хэргийн асуудал бөгөөд шинэ Богд тодруулах байсан” хэмээн онцолжээ.
Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол улсад Далай ламыг хүрэлцэн ирэхэд засгийн газрын зарим төлөөлөгчид, Монгол улсад суугаа Энэтхэгийн элчин сайдын яам, Монголын томоохон хийдийн лам нар хүлээн авч уулзсан байна. Айлчлалын хоёрдах өдөр буюу арваннэгдүгээр сарын 19-ны өдөр Гандантэгчилэн хийдэд зочилж хамба лам нартай уулзалт зохион байгуулсан.
Монгол- Хятадын харилцаанд ноцтой хохирол учруулж болзошгүй
Монгол улсын төрийн гурван өндөрлөг Далай ламын айлчлалыг дэмжиж байсан ч Хятадтай харилцах харьцаагаа хэрхэх талаар бодож үзсэнгүй хэмээн Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацаж байв. Учир нь Словакийн ерөнхийлөгч Андрей Киска Далай ламтай оройн хоол идсэнийхээ төлөө Хятадтай хийсэн найрсаг харилцаагаа таслаж, эдийн засаг, улс төрийн байдал хурцадмал болсон түүхтэй. Эл асуудалтай холбоотойгоор Далай ламтай тогтоосон харилцаа бүхэн Хятад улсын эсрэг чиглэгдэж, тус улсын гол эрх зөрчигдөж, Хятад, Монгол хоёр орны үүсгэсэн найрамдалт харилцаа бүр мөсөн нуран унаж болзошгүй хэмээн Хятадын гадаад хэргийн Гень Шуан мэдээллээ.
Эх сурвалж: IDR, The New-York times