Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ) өнгөрсөн бямба гарагт дуулиан шуугиантайхан хуралдсан. Тус хурлын үеэр УИХ-ын гишүүн, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч А.Сүхбат "Рио"-гийн олимпт зодоглосон Г.Мандахнаранд хандан “Ноднин би чамайг сайн барилдаарай гээд нэг азарга өгсөн. Дургүй хүргээд байвал буцаагаад авъя. Одоо бол 60 сая төгрөг хүрнэ” хэмээн хэлсэн талаар мэдээлэл гарсан. А.Сүхбат аварга тухайн үед юу гэж хэлсэн талаар мэдээллийг хүргэе.