Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг Уул, уурхайн дэд сайд болно гэх мэдээлэл бий. Тэгвэл тэрбээр энэ мэдээллийг үгүйсгэж "Д.Зоригт миний бие дэд сайдын албан тушаалын марафонд орсон юм огт байхгүй, тийм сонирхол ч алга. Эрдэнэтийн захирал болох гээд хөөцөлдөж байна гэж баахан бичсэн. Тэр ч бас худлаа. Тийм сонирхол ч алга. Худлаа гэдгийг нь мэдэж байж ийм яриад гаргаад зориуд дэвэргээд байгаа намын нөхдүүддээ "битгий тэг" гэж хэлмээр байна" гэсэн тайлбарыг өглөө.
Одоогийн Уул, уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн нь "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар очих магадлал өндөр байгаа юм. Хэрвээ түүнийг уг албан тушаалд томилбол орны хүнийг нь томилох шаардлага гарна. Энэ дагуу Уул, уурхайн дэд сайдын марафон МАН-д эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Д.Зоригт: Би дэд сайд болохгүй ээ
2016-11-23 15:08:53