
Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар энэ сарыг дуустал цас орохгүй бөгөөд хүйтний эрч ч сулрах төлөвтэй байгаа аж. Тодруулбал, энэ сарын 23-28-нд салхи 5-6 м/с, өдөртөө -10-16, шөнөдөө -22-25 градус хүйтэн хонох нь. Ирэх ням гаригт өдөртөө -10 градус байна. Гэхдээ өнгөрсөн жилийн өдийд говийн нутгаар өдөртөө -4-7, цас ихтэй нутгаар шөнөдөө -23-24 градус л хүрч байж.
Т.Энхэлээ
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              