Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам энэ сарын 18-22-ны өдрүүдэд манай улсад айлчлаад өнөөдөр буцлаа. Түүний айлчлалыг эсэргүүцэж Хятадын талаас хоёр ч удаа далай ламын айлчлалыг цуцлахыг хүссэн агуулга бүхий уриалгыг Засгийн газарт хүргүүлсэн. Мөн тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан мэдэгдэл гаргасан юм.Тэгвэл өчигдөр орой Монголын Засгийн газарт Хятадын талаас Шадар сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д энэ сарын сүүлээр хийх айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа талаарх албан бус мэдээлэл ирсэн гэж зарим хэвлэл мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар Гадаад Харилцааны Яамны холбогдох хүмүүс албан ёсоор "Хятадын талаас айлчлалыг хойшлуулах мэдэгдлийг ирүүлээгүй" байна гэх хариултыг өгчээ. .