8o
Улаанбаатар хот
mobile menu

Оросын иргэн мөнгөн ус тээвэрлэж яваад баригджээ

2016-11-23 11:44:06

Манай улсын иргэд ОХУ-ын иргэнтэй хамтран мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж явсныг Замын цагдаагийн газрынхан илрүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 21-ны өдөр ТБД андууд дэлгүүрийн урд зам дээр “Range Rover” маркийн автомашинд 64.4 кг мөнгөн ус тээвэрлэж, бусдад худалдан борлуулах гэж байсныг таслан зогсоосон байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Мөнгөн усыг ОХУ-ын иргэн Ч /эр.41н/, Монгол Улсын иргэн О /эр.39н/, Ц /эр.22/ нар хууль бусаар авч явж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн   2141 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.  
 
Эрүүгийн хуулийн  2141 дүгээр зүйлд: Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих 2141.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл