8o
Улаанбаатар хот
mobile menu

Коста Рика орчимд байгалийн гамшигт үзэгдэл болно

2016-11-23 10:55:00

Даваа гарагийн өглөө Японы Фукушима орчимд цунами дэгдэж, аюулт үзэгдэл болсон. Тэгвэл өнөөдөр Коста Рика орчмын эрэгт хар салхи дэгдэж, дахин гамшигт үзэгдэл болзошгүй хэмээн мэдээлжээ. Тус эргийн орчимд жил бүр хар салхины улирал тохиодог бөгөөд энэ жил маш ховор тохиолдол бүртгэгдэж, гамшигт үзэгдэл болго хэмээн мэргэжилтэнүүд үзэж байгаа юм.

Коста Рика орчмын нутаг дэвсгэрт хар салхины улирал жил бүр тохиодог бөгөөд арваннэгдүгээр сарын 30-ны үед дуусгавар болж, нам гүм байдал тогтдог байна. Үндэсний хар салхи судлалын хүрээлэнгээс Каррибиан тэнгисийн орчимд Отто гэх хар салхи эрчээ авч байгаа бөгөөд Коста Рика болон Никарагуа эргийн орчмын ард иргэд өртөх магадлал өндөр байгаа хэмээн мэдээлжээ.

Анх 1971 онд Никарагуа орчмын нутаг дэвсгэрт хүчтэй хар салхи болж байсан бөгөөд 2009 онд Ида хэмээх хуй салхи болж, гамшигт сүйрэл авчирч, олон иргэдийн амь насыг хохироож байсан түүхтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment