Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдана. Хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээ тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.Мөн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосонтой холбогдуулан амралтын өдрийг баасан гаригт шилжүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Т.Энхэлээ