8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп ажлаа авсан эхний өдөр л АНУ “TPP”-ээс гарна

2016-11-23 09:42:00

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх оны нэгдүгээр сард 20-нд тангарагаа өргөж, ажилдаа орно. Тэрбээр Цагаан ордны тэргүүнээр томилогдон тангаргаа өргөснөөсөө хойш 100 хоногт хийх ажлаа танилцуулсан байна. Юуны өмнө тэрбээр Б.Обамагийн санаачилсан Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээнээс гарахаа мэдэгдлээ. Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрт /ТPP/ 12 орон нэгджээ. Тэдгээр улсууд дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлдэг байна. Мөн тэрбээр нүүрс олборлолтод тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлж, визийн зөрчлийг таслан зогсоохоо амласан билээ. Харин “Obamacare” гэдэг эрүүл мэндийн хөтөлбөр болон Мексиктэй залгаа хил дээр хана барих талаар ямар нэгэн зүйл яриагүй байна.
Хоёр долоо хоногийн өмнө тэрбээр Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан нь олон хүнийг цочролд оруулж, АНУ даяар эсэргүүцлийн жагсаал одоо ч өрнөсөөр байгаа юм. Номхон далай дамнасан худалдааны түншлэлийн хэлэлцээрийг 2015 онд байгуулсан бөгөөд Япон, Малайз, Австрали, Шинэ Зеланд, Канад, Мексик зэрэг орнууд нэгдсэн боловч хэлэлцээрийг одоогоор соёрхон батлаагүй байгаа аж.
Энэ хэлэлцээр нь эдийн засгийн харилцааг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой боловч уг хэлэлцээрийг эсэргүүцэгчид “хэлэлцээрийг нууцаар, томоохон корпорациудад ашигтай байдлаар хийсэн” гэж шүүмжилдэг билээ.
Мөн үүнээс гадна Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт өөрийнх нь эргэн тойронд ажиллах багаа бүрдүүлсэн бөгөөд “Миний багт маш гайхалтай хүмүүс багтсан, удахгүй Засгийн газрын нэг хэсэг болох болно” хэмээн хэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment