8o
Улаанбаатар хот
mobile menu

Далай лам Х Богд мэндэлснийг зарлалаа

2016-11-23 09:26:00

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам манай улсад айлчилж өнөөдөр өглөө нутаг буцлаа. Түүнийг айлчлах сургаар Далай лам Х Богд тодруулна гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Энэхүү мэдээлэл ор хоосон биш байсан бөгөөд Далай лам Х Богд мэндэлснийг зарласан байна.  Далай лам сэтгүүлчидтэй уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр  “Х Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ энэ талаар одоо ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” хэмээн хариуллаа. 

Далай лам үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-IX Богдын хойд дүрийг тодруулах ажил шашин номын дэг жаягийн хүрээнд болсон гэж ойлгож байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Би сая хэлсэн шүү дээ. Нарийн мэдээллийг өгөх болоогүй байна. Алгуур алгуур хандахгүй бол хүүхэд их жаахан байгаа. Том болохоор нь мэдээлэл өгч болно оо.

-X Богдын талаар жаахан байна гэж хэллээ. Сүсэгтэн олонд бол Далай багш Монголд айлчилсан нь X Богдыг зарлахаар ирсэнтэй холбоотой гэсэн хүлээлт байсан. Гэвч тэгсэнгүй. Гадна, дотнын ямар нэгэн дарамт шалтгаан байна уу.

-Онцгой тийм айхтар бэрхшээл үүсээгүй. Гэхдээ үүнийг ингээд орхисон нь дээр байх аа.

Ирээдүйд магадгүй Далай лам хоёр ч болж мэдэх юм

-Таныг айлчлах хугацаанд Хятадын Засгийн газраас хоёр ч удаа Монгол Улсад хандаж мэдэгдэл гаргалаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Байнга ийм зүйл болдог юм. Би хаана ч очсон Хятадын талаас ийм асуудал тавьдаг. Би энэ дэлхий дээрх бурхны шашинтай улс орнуудаас Монгол, Япон хоёрт л очиж чадаж байгаа. Бусдад нь чадахгүй байна. Би уг нь бурхны шашинтай хэрнээ бурхны шашинтай улс орнуудад очиж чадахгүй байгаа ш дээ гэж тоглоом болгож ч хэлж байгаа. Жишээ нь Хятадаар аваад үзэхэд тэнд 400 сая гаруй бурхны шашинтай хүмүүс бий. Тэд намайг айлчлаач гэж байнга сануулж хэлдэг. Бодит байдал дээр ярихад 1974 оноос хойш би тусгаар тогтнолын талаар ярихгүй, санаа дэвшүүлэхгүй байгаа. Хятадын тал бол намайг салан тусгаарлагч гэж үзэж байгаа. Би тусгаар тогтносон улс болох гэж тэмцэхгүй байгааг дэлхий нийт мэддэг. Зарим хүн намайг үүнд буруутгадаг. Яагаад тусгаар тогтнолын төлөө тэмцэхгүй, явахгүй байгаа юм бэ гэж буруутгадаг. Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар биш хоёуланд нь тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж байсан.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kk
ene ireh hereg bsan uu'
2016/11/24 49.206.29.66
Болдсайхан
Меэгомбын Энхболдын хамаатанны хүүхэд л болсон сураг байсан үнэн юм бна уу далай лам хүртэл улс төр мөнгөнд орохоор бид яах ч юм билээ дээ үнэн битгий л байгаасаа
2016/11/23 202.179.23.207
123
bogd ntr gej teneg yumaar uls hugjduggui yum,muhar susgee bolitsgoo
2016/11/23 202.179.27.191
Дорж
11-р Богдыг хятадуудын тодоруулсан хуурамч Далай лам тодоруулах юм байна л даа. Ийм учраас 10-р Богдыг тодоруулах хэрэггүй байсан юм даа. Ээ халаг гэж...Энэ бол Монголчууд бидний ирээдүйн тусгаар тог
2016/11/23 202.21.106.109
Yanaa
Huugee lam bolgomoorgui baihiin Dalai lam todruulsan bol odoo yaya gehevdee
2016/11/23 150.129.141.207
Зочин
10-р богд Монголд төрсөн гэж зарласан нь чухал юм боллоо. Тэгэхгүй бол 10-р богдыг Орос ,Хятадууд торуулаад зарлачих магадлал өндөр шүү.
2016/11/23 202.21.106.164
Uvgun noyon
Manai uls tur,ediin zasag,humuusiin hoorondiin hariltsaand gadnii nuluu argagui l ih bgaa yum bna daa! Dalai lamiin surgaalid buruu zuil alga bhad yagaad iim sonin setgegdel humuus bicheed bnaa!!
2016/11/23 59.153.114.72
Асуулт
Миеэ-гийн хамаатан тодорсон уу
2016/11/23 139.5.218.234
bi
za bolii yun bogd,bogd bond 2 oos ih yum bolno shuu
2016/11/23 202.70.46.228
teneg
teneg
2016/11/23 202.9.43.77
зочин
За боль 21-р зуун юун богд вэ бас?
2016/11/23 202.126.89.199
Cbjgfuuh
Ashgui bogdtoi bolj avch. Odoo duhaa tsoortol morgood baij dee mongolchuud.
2016/11/23 66.181.184.18