8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээрхийн гэгээнтний Монгол дахь айлчлалуудын онцлох ишлэлүүд

2016-11-23 09:12:00


Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам манай улсад ес дэх удаагийн айлчлал хийж,  өнөөдөр өглөө 08.45 минут нутаг буцлаа. Түүнийг   Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үдэж өгсөн. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам манай улсад энэ сарын 18-23-ны өдрүүдэд айлчилсан бөгөөд энэ үеэр түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 
1.    Бид дотоод сэтгэлдээ энх тайвныг бүтээхгүй бол хэзээ ч гадаад ертөнцөөс энх тайвныг олж авч чадахгүй.
2.    Үнэн нигүүлсэл бол сэтгэл хөдлөлийн илрэл биш, бат бөх оршдог зүйл юм.
3.    Хөршүүдтэйгээ сайн харилцаатай байх хэрэгтэй. Таны аз жаргал үүнээс ихээхэн хамаарна. 
4.    “Шашин бол дан ганцаар оршин тогтнодоггүй, нэг талаар шинжлэх ухаан” гэж тогтлоо
5.Монгол Улс бие сэтггэлийн амар, амгаланг цогцлоосон гайхамшигтай улс болох боломж харагдаж байна. 
6.Би өдөрт таван цаг бодийн сэтгэл, хоосон чанар шүтэн барилдлагын ухааныг бясалгадаг. 

7.Чингис хааны үед Монгол агуу хүчтэй байжээ. 
8. Тарины ёсонд бодийн сэтгэл, хоосон сэтгэлийн ухаан байдаг.
9. Орчин үеийн боловсролын түвшинд хүн хүнээ хайрлах, дотоод сэтгэлийн боловсролыг олгох зүйтэй. 
10. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
11. Оршин буй бүхнийг нэгтгэдэг зүйл бол аз жаргалын төлөөх хүсэл юм.
12.Дотоод сэтгэлээ эерэгээр төлөвшүүлэхийн тулд байнгын хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

13. Хамгийн түрүүнд өгч сураад бусдаас ямар нэгэн зүйлийг хүлээ.
14.Жил бүр өмнө очиж байгаагүй шинэ газартаа очиж үз.
15.Хэн өөрийн чадвар, боломжид итгэнэ тэр илүү сайхан ертөнцийг бүтээнэ.
16.Бидний амьдралын туйлын зохилго АЗ ЖАРГАЛ юм.
17.Багахан хэмжээний маргаанаас агуу нөхөрлөлөө бүү сүйтгэ.
18.   Хорвоо ертөнцөд амжилттай хүн хэрэгтэй биш. Хорвоо ертөнцөд энхийг тогтоогчид, бусдын бие хийгээд сэтгэлийг анагаагчид, бүхий л зүйлийг хайрлагчид нэн түрүүнд хэрэгтэй.
19.    Ямар ч тансаглал хайр, энэрэл нигүүлсэлгүйгээр оршин тогтнодоггүй.
20.    Миний баримтлал маш энгийн. Энэ бол нинжин сэтгэл юм.
21.    Та бүхний сүсэг бишрэл баттай, бурангуй, үнэнч байгаа нь гайхамшигтай
22.    Би өндөр хөгжилтэй олон оронд очсон. Гадна талын хөгжил бол хүний таван мэдрэхүйг амгалан байлгадаг хэдий ч дотоод сэтгэлийг амгалан байлгаж чадахгүй
23.    Би өндөр хөгжилтэй олон оронд очсон. Гадна талын хөгжил бол хүний таван мэдрэхүйг амгалан байлгадаг хэдий ч дотоод сэтгэлийг амгалан байлгаж чадахгүй
24.    Дотоод сэтгэл амгалан байх нь бүхий л зүйл хийгээд эрүүл мэндэд ч тустай
25.    Бурхны шашны хамгийн том сургаал бол энэрэх, нигүүлсэх сэтгэл байдаг. 
26.    Та зүгээр залбирах  биш өөрөө үйл хөдлөлөөр үзүүлэх хэрэгтэй. 
27.    Бурхан Будда одоо морилж ирвэл иргэдийн ёс зүй, энэрэн нигүүлсэхүйн талаар хэлэх байсан. 
28.    Сэтгэлийн ухааныг та бүхэн өөрсдөө сурч түгээх нь зүйтэй. 
29.    Монголчууд та бүгдийн хичээл зүтгэл, ерөөл барилдлагаар би Монгол Улсад ирж чадлаа. 
30.    Та бүхний сүсэг гайхшигтай сайхан байна. Би дахин Монгол Улсад морилон ирнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
derem
ayan zamdaa sain yuvaad , dahin mongol ororondoo delger saihan zun ireerei
2016/11/23 103.212.119.117
ЗОЧИН
ТАНГАД ТҮВДҮҮД МОНГОЛД ДАНДАА ГАЙ БОЛЖ БАЙСАН ШҮҮ
2016/11/23 202.9.42.171
хайр
гайхалтай. би Далай ламыг үргэлж биширч явдаг.
2016/11/23 182.160.2.63