8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2016-11-23 08:41:59

 

08:45 цагт: Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас үднэ.

09:30 цагт: Монгол улсын Хөдөлмөрийн баатар, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн 2-р байрны урд болно.

10:00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцаж, хэлтэс албадын дарга нартаа санал солилцож, зөвлөгөө өгнө. Үндэсний хөгжлийн газар 3 давхар хурлын зааланд

11:00 цагт: "Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад Төрийн болон Олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо" сэдэвт олон улсын уулзалт, хэлэлцүүлэг Контенинтал зочид буудлын хурлын танхимд болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт: “Илүү сартай өвлийг өнөтэй давцгаая” сайн үйлсийн аяны талаар Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу сангаас мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Өргүй Монголын төлөө нэгдэцгэе 218.1” хөдөлгөөнөөс УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл