8o
Улаанбаатар хот
mobile menu

140 хүн ослын улмаас амиа алджээ

2016-11-22 09:00:00

Ням гарагийн өглөө Энэтхэгийн хойд хэсэг болох Уттар Прадешид болсон галт тэрэгний ослын улмаас 140 гаруй хүний амь үрэгдэж, замын хажуугаар байсан машинууд сүйдэж, эвдэрчээ. Энэхүү галт тэрэгний ослоос амьд үлдсэн иргэн орон нутгийн хэвлэлд ийн ярьжээ. Равиндара Патак "Энэ бол санаатай олон нийтийн аюулгүй байдалд турхирсан хэрэг байсан" гэж хэлжээ.

Энэхүү галт тэрэг нь Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Патнад хүрч зогсох байжээ. Ослын үеэр замынхаа голд буюу Дели хотоос зүүн хэсэгт Канпур орчимд осолдсон гэж албаныхан мэдээллээ. Хэргийн газрыг шалгаж дуусмагц энэ долоо хоногт багтаан осол болсон орчмын газрыг цэвэрлэж  дуусна хэмээн Ахмед мэдээлж байна. 

Ослын улмаас 140 хүний амь эрсдэж 110 цогцсыг хэн болохыг тодорхойлж 97 хохирогчын цогцосыг гэр бүлийнхэнд нь өгсөн байна. Мөн 169 хүн хүнд болон хөнгөн гэмтэж, 50 хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна гэв.

Энэхүү ослоос амьд гарсан иргэн орон нутгийн хэвлэлд хэлэхдээ "Осол болоход төмөр галт тэргийг тэр чигт нь зурж байгаа юм шиг муухай чимээ гарч байсан" хэмээн мэдээлжээ. 

Зарим эх сурвалжийн үзэж буйгаар галт тэргийн хаалгыг нээхэд дүүрэн цогцос, эвдэрсэн эд ангиуд гарч ирж байсан. Хүүхдүүд эцэг эхээ алдсандаа гашуудан уйлж, тэр чигтээ гунигт явдал, уй гашуугаар дүүрсэн гэжээ. 

Иргэдийг аврахын тулд метал зүсэгч, кран зэрэг хүнд даацын өргөгч машин ашиглаж, аварсан байна. Харин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендара Моди өөрийн твиттер хуудаснаа эмгэнэл илэрхийж буйгаа илтгэн бичсэн.Энэтхэгийн төмөр замын тээврийн сайд Суреш Прабху “Энэхүү хэргийг илрүүлэхээр шуурхай ажиллаж байна. Бүх яаралтай арга хэмжээг тухай бүрт нь авч байна” хэмээн олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээлжээ.

Энэтхэгийн төмөр замын систем дэлхийд тэргүүлэх зэрэглэлийнх бөгөөд 1,3 сая ажилчидтай. Өдөрт 23 сая иргэд галт тэрэг ашиглан нэгээс нөгөөг хотод дамжин шилждэг. Зарм үйлчлүүлэгчдийн хувьд бүтэн нэг өдрийг галт тэргэнд өнгөрүүлэхээр болдог аж. Энэхүү галт тэрэгний осол нь сүүлийн 6 жилд болж байсан хамгийн томоохон өсөл бөгөөд янз янзын ослын хэргүүд өдөр тутамд байнга тохиолддог талаар удирдлагууд хэлж байсан юм.Нийт галт тэргийн ослын шалтгаан нь зам болон гэрлэн дохоны саадалтай байдгаас шалтгаалан гардаг байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment