8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын Засгийн газар Далай ламтай холбоотой хоёр дахь мэдэгдлээ гаргалаа

2016-11-21 15:15:00

БНХАУ-ын Засгийн газраас Далай ламтай холбоотой хоёр мэдэгдэл гаргаад байна.  Өмнө нь Баасан гарагт буюу Далай ламын айлчлал эхлэх өдөр Монголын засгийн газарт хандаж уг айлчлалд хориг тавихыг хатуу шаардаж байсан бол өчигдөр дахин мэдэгдэл гаргасан юм. Мөн Ням гарагт тус улсын гадаад бодлогын дуу хоолой болдог сайтад нэгэн нийтлэл гарсан байна. Тухайн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Ням гарагт гаргасан Хятадын гадаад явдлын яамны мэдэгдэлд Монголын засгийн газрыг Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөг арилгах, Хятад-Монголын харилцааны хөгжилд саад болохоос сэргийлэхийг уриалсан байна.

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Хятадын тал удаа дараа сануулсан боловч Монголын тал Далай ламыг хүлээж авлаа” гээд “Хятад улс Далай ламын айлчлалд ихээхэн сэтгэл дундуур байгаа бөгөөд хатуу эсэргүүцсэн хэвээр байгааг” онцолжээ.

Гэн Шуан “14 дүгээр Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг Хятадаас салан тусгаарлах зорилготой улс төрийн дүрвэгч юм” гээд “Хятад улс Далай ламтай ямар ч улс ямар ч түвшинд харьцахыг хатуу эсэргүүцнэ” гэлээ.

Мөн өчигдөр Бээжингийн гадаад бодлогын дуу хоолой болдог Global Times сайтад Далай ламын айлчлалын талаар нэгэн судлаачийн байр суурийг нийтэлсэн байна.

Нийтлэлийн гарчиг нь “Далай ламын айлчлал Хятад-Монголын харилцаанд хүндрэл учруулж болох ч хамтын ажиллагаа үргэлжилнэ” гэжээ.

Хэйлонжяний Нийгмийн ухааны Академийн Зүүн Хойд Ази судлалын Хүрээлэнгийн захирал Да Жиган хэлэхдээ “Далай ламын айлалчлаас болоод Хятад-Монголын харилцаанд хүндрэл гарч болзошгүй ч эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дотроо $4.2 тэрбумын зээлийн хэлэлцээр хэвийн үргэлжлэнэ гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр Төвдийн шашны тэргүүний айлчлалыг “цэвэр шашны зорилготой” хэмээн хаягласныг хүлээж авах боломжгүй тайлбар гэжээ.

Гэхдээ “АНУ, Хойд Солонгос, Японтой сайн харилцаатай, Зүүн Хойд Азийн бүс нутагт чухал оролцоо бүхий Монгол улстай найрсаг харилцаатай байх сонирхолтой Хятад улс уг айлчлалтай холбоотойгоор ямар нэг эдийн засгийн хориг тавихгүй байх” гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: Xinhua, Global Times

 

\

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Одхүү
Улс орныг улс төрчид хөгжүүлдэггүй гэдгийг хангалттай харлаа. Тэдний толгой яаж хувааж идэх тухайгаа л боддог. Авсан зээлээ тендэр нэрээр хувааж идээд хэсэг тансаглаад л болоо. Тэгээд дахиад зээл...
2016/11/27 202.126.89.199
Одхүү
Монгол улс өөрийн хэрэгцээгээ өөрөө хангадаг болох хэрэгтэй. Гадаад бараанд маш өндөр татвар тавих хэрэгтэй. Энийг хийх ухаантай удирдагч хэрэгтэй байна. Пал хийтэл орж ирсэн мөнгөөр улс хөгжихгүй
2016/11/27 202.126.89.199
Одхүү
Монгол улс өөрийн онцлогтоо тохирсон зах зээлийн бодлого явуулах хэрэгтэй. Өнгө үзэмж нь тааруу байсан ч хамаагүй өөрсдийнхөө бүтээгдхүүнийг хэрэглэмээр байна. Ашигтай ажилаад ирэхээр сайжирч л таараа
2016/11/27 202.126.89.199
Одхүү
Манай дарга нар хувааж идэх мөнгө байхгүй бачуураад байх шиг байна. Ямарч улс дотоод нөөц бололцоогоо ашиглахгүйгээр хөгжсөн түүх байдаг юм уу. Улс төрөөс өөр ажил хийж үзээгүй хүмүүс улс орныг хөгжүү
2016/11/27 202.126.89.199
Одхүү
Өөрсдөө хийе. Монгол орж ирсэн Мөнгөний урсгал угаасаа өөрт эргээд ирдэгийг хятадууд мэдэж байгаа. Эрээн хотоо хөгжүүлэхийн тулд өгч байгаа зээл шүү дээ
2016/11/27 202.126.89.199
одхүү
Бид яагаад байшингынхаа хаалга цонхноос авахуулаад шүдний чигчлүүр, гутал оёх утас тэвнээ хүртэл хятадаас авах ёстой гэж. Хятадтай хийх худалдаагаа бодлогоор хумих хэрэгтэй. өөрсдөө хий. Юун зээл авах
2016/11/27 202.126.89.199
Zochin
Ehleed huchirheg ediin zasagtai bolchih. Daraa ni burhan bna uu chotgor bna uu hussen buhnee urij 4 zug 8 zovhis ruu salaavchaa uzuul
2016/11/23 70.71.71.78
Зочин
Салаавч өг
2016/11/22 43.242.243.246
zochin
Mongol tusgaar togtnol oo delhiid zarlasan tusgaar uls!!! hutsdag muu hujaa nar
2016/11/21 139.5.218.153
Ediin zasgiin horig taviasai taviasai tavi
Kkk
2016/11/21 103.212.117.31
цэцэг
энэ ламыг даган мунхархана хор уусантай адил
2016/11/21 66.181.186.174
  • Recent
  • Most Read
  • Most Comment