Өнөөдрийн байдлаар Говь Алтай аймагт цасан шуургатай, Эрдэнсант, Лүнд цас орж эхэлсэн шуурах төлөвтэй. Архангай аймагт их хэмжээний цас орж байна. Завхан аймагт их хэмжээний цас унасан. Өвөрхангай, Хархорин суманд цас орж эхлээд байна. Дархан-Эрдэнэт-Булган чиглэлд цас орж байна. Мөн өнөө шөнө Төв, Хэнтийн нутаг, Дунд Говийн хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн, цас орж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэн тохиолдолд аль болох ХӨДӨӨ ОРОН НУТГИЙГ ЗОРИХГҮЙ байхыг иргэдэд зөвлөж байна. Зорчигч, тээвэрчид онцгой анхаарна уу.
Хөдөө орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна
2015-11-15 18:55:00