Далай Ламын айлчлал өнгөрөгч амралтын өдрүүдээр эхэлж, мянга мянган сүсэгтэн олонд өөрийн айлдварыг хүргэсэн юм. БНХАУ-аас Далай ламын айлчлалыг таслан зогсоож, хоёр орны харилцааг сэвтээхгүй байхыг хүссэн мэдэгдлийг удаа дараа гаргасан ч зөвшөөрсөнгүй.
Монголын засгийн газрын удирдлагууд эдийн засаг, өрийн хямралаас гарахын тулд 4,2 тэрбум долларын зээлийг БНХАУ-аас хүссэн. Манай орны хувьд гадаад өрийн хэмжээг төлөх боломжгүй болж дотоодын вальютын эрч суларч,нийт экспортынхоо 90 гаруй хувийг Хятадаас бүрдүүлдэг тул аюул нүүрлэж магадгүй юм. Өнгөрсөн баасан гарагт Хятадын Гадаад харилцааны сайд өөрийн мэдэгдэлдээ хоёр орны харилцаанд саад учруулж болохуйц айлчлал тул яаралтай хориглож, зогсоохыг МУ-ын засгийн газраас шаардсан. Гэвч үүнийг үл ойшоож өөрийн орны хилээр нэвтрүүлсэнд дургүйцэж байна гэжээ.
БНХАУ 2002, 2006 онд Далай ламын Монгол улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ Бээжин болон бусад орон хүртэлх нислэгийн цагийг түр хугацаагаар хойшлуулж, хилээ хааж байсан түүхтэй аж.
Тодруулбал арвандөрөвдүгээр Далай лам нь Лхама Дондровын тавдах хүүхэд болж мэндэлсэн бөгөөд БНХАУ-ын Чинхай хотод төржээ Тэрээр хоёр настайдаа арвангуравдугаар далай ламын хойд дүрээр сонгогдож, Түвд улсыг зорьж Буддын шашины сургааль, номлолын даган суралцсан. Далай ламыг 1950 онд Хятадууд Түвдийг эзэлсэний дараа хаан ширээнд өргөмжилж байжээ.
Энэ явдлаас хэдэн жилийн дараа Түвдэд нийгэм цаг үеийн байдал хурцадмал болж Далай лам Энэтхэг улс руу улс төрийн орогнол хүсэн, 80,000 гаруй цөллөгдсөн Түвд иргэдийн хамт ирж байжээ. Энэтхэг рүү орогнох зөвшөөрлийг ерөнхий сайд асан Неру өгч байжээ. Харин өдгөө түүний Энэтхэгт хүссэн орогнолын хугацаа дуусч байгаа юм. Далай лам энэхүү айлчлалын хүрээнд улс төрийн орогнол манай улсаас хүсэх магадлал тун өндөр байна.
Эх сурвалж: The Newyork Times