8o
Улаанбаатар хот
mobile menu

Прокурорууд Пак Гын Хэг буруутай хэмээн үзэж байна

2016-11-21 10:27:00

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэг төрийн нууцад хамаарах бичиг баримтыг Чой Сүн Силд үзүүлсэн авилгын хэрэгт холбоотой хэмээн сэжиглэж байсан. Тэгвэл Өмнөд Солонгосын прокурорууд түүнийг дээрхи хэрэгт сэжиглэж, буруутай хэмээн үзжээ. Хатагтай Пак Гын Хэгийн хуульч "Энэ бол худлаа хэн нэгний явуулга" хэмээн мэдээлжээ. 

Хэрэв прокурорын байгууллага түүнийг буруутай хэмээн хөдөлшгүй баримтаар тогтоовол өөрийн ерөнхийлөгчийн суудлыг хугацаанаасаа өмнө чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчийг томилох юм. Мөн түүнчлэн Пак Гын Хэгийн хэвлэлийн төлөөлөгч Жунг Юун Кук "Энэ бол улс төрийн захиалгат хэрэг. Пак Гын Хэг гүтгэж байна" гэжээ.

Хатагтай Пак Гын Хэ орон нутгийн хэвлэл ашиглан хоёр удаа уучлал гуйсан ч түүний рейтинг 0,5 хувиар дахин унасан байна. 

Protest in Seoul, 19 November

Өмнөд Солонгос Ардчилсан дэглэмтэй болсоноос хойш хийж буй хоёр дах том жагсаал бөгөөд үүнтэй ижил 1980 онд жагсаж байжээ. Зохион байгуулагчдын хэлж буйгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд 500,000 хүн эсэргүүцэлээ илэрхийлсэн. Сөрөг хүчний удирдлагууд ард иргэдийн уур бухимдал хүрч, дээд цэгтээ тулж байна. Иймд Пак Гын Хэ огцрох нь цаг хугацааны асуудал юм хэмээн дүгнэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment