Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужид 14 вагон бүхий буухиа галт тэрэг замаасаа гарсны улмаас 96 хүн амиа алдсан тухай BBC мэдээллээ. Энэ осол орон нутгийн цагаар ням гарагт шилжих шөнийн 03:00 цагийн үед тус улсын Канпур хотоос холгүй болжээ. Ослын улмаас мөн 120 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Галт тэрэг чухам ямар шалтгааны улмаас замаасаа гарч осолдсон нь хараахан тодорхойгүй байна.




