Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлал Монгол Улсын Засгийн газартай холбоогүй хэмээн мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын ес дэх удаагийн айлчлал нь Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн урилгаар хийж буй цэвэр номын айлчлал хэмээн онцолсон.
Дашрамд дурдахад, БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас Монгол Улсад айлчилж буй Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг Монгол Улс хүлээж авахгүй байх ёстой гэсэн уриалга гаргаад байгаа билээ.