УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна.
Уг хууль батлагдсанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэнэ.