Дэлхийн буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам Монголд айлчлах тухай Хятадын хэвлэлд ийн мэдээлжээ. “South China Morning Post” сонины вэб сайт өчигдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн мэдэгдлээс эш татаж уламжилсан байна. Хятадын сайтад “Далай ламын Монгол дахь айлчлал нь улстөрийн зорилго агуулаагүй. Сүсэгтнүүд, шашны судлаачид эрдэмтэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн” гэжээ. Үүнээс биш ямарваа нэгэн улс төрийн сонирхол агуулаагүй хэмээн мэдэгдсэн байна.
Хятадын хэвлэлд: Далай ламын Монголд хийх айлчлалын талаар онцоллоо
2016-11-18 12:17:00