
2016 оны 11 дүгээр сарын 17-18-ныг шилжих шөнө орсон цасыг Чингэлтэй дүүргийн ТҮК 4 машин, 2 камаз, 1 ковш машинтай 20 ажилтан ажиллаж цэвэрлэж байна. Нийт 59 тонн давс авто зам дээр цацаж халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна. Аж ахуй нэгж байгууллагуудыг зураглал гарган ойр орчмын 50 м/кв талбайг цэвэрлэж, иргэдийг халтирч бэртэхээс сэргийлэн хамтран ажиллахыг уриалж байна.

 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              