УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзэж, буцаах шийдвэр гаргалаа. Хуулийн төслийг буцаах шийдвэр нь гишүүдийн 80 хувийн дэмжлэг хүлээсэн юм. Мөн Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн төслийг гишүүдийн 70.5 хувийн саналаар дэмжин, буцаалаа.
Эдгээр төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан УИХ-д мэдүүлсэн байсан юм. УИХ-ын өнөөдрийн чуулган өндөрлөлөө.