Чуулганы үдээс хойших хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 82 хувийн саналаар дэмжлэг хүлээн, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуулийн төслийг УИХ-аар баталбал жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байх юм. Мөн энэ өдөр бүх нийтээр амардаг болно.
Манай улс энэ өдрийг Тусгаар тогтнолоо тунхагласны баярын өдөр болгон жил бүр тэмдэглэж ирсэн ч 2012 оноос зогсоосон юм.
Т.Энхэлээ