Маргаашнаас эхлэн цаг агаарын аюултай үзэгдэл болно гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа. Тодруулбал, өнөө оройноос эхлэн 25-ны өдрийг дуустал Монгол орны ихэнх нутгаар сүүлийн 10 жилд болоогүй хүйтэн тохиож 25-47 хэм хүртэл хүйтэрнэ гэж байгаа юм. Мөн ихэнх газраар цасан шуурга шуурах учраас онцгой албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Тэгвэл энэ өдрүүдэд сургуулийн бага анги болон цэцэрлэгүүдийг амраах хэрэгтэй гэх санаачлагыг эцэг, эхчүүдийн зүгээс гаргаад байгаа юм.
Сибирийн их хүйтэн Монгол орноор дайрч өнгөрөх энэ өдрүүдэд цэцэрлэг болон бага ангийн сурагчдыг амраах эсэх талаар өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байсан салбарын сайд Ж.Батсуурь сая нэг энэ талаар байр, сууриа илэрхийллээ. Тэрбээр "Үнэхээр 40 хэмээс давж хүйтэрвэл цэцэрлэг, сургуулийг түр крантилах тухай ярина, ер нь крантилах журамтай" гэв.
Ямартай ч тэрбээр 40 хэм хүртэл хүйтрэхийг хүлээж байгаа бололтой. Үнэхээр хүйтэрвэл сургууль, цэцэрлэгийг крантилах бололтой.
Т.Энхэлээ