УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим хүмүүсийг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь Элчин сайдад нэр дэвшээд буй С.Баяр, М.Энхсайхан нарыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, ширүүхэн үгийг хэлээд авлаа. Тодруулбал, Х.Болорчулуун гишүүн “Элчин сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийн дунд дэмжих хүн байна. Гэхдээ Ерөнхий сайд хийж байсан хоёр хүнийг дэмжиж чадахгүй. Энэ хоёр хүн Монголын ард түмэнд маш хортой хохирол учруулсан.
Оюутолгойгоос ард түмэн 5-6 хувийг эзэмшээд бусад нь орж ирэхгүй байна. С.Баяр даргыг санаж байна. “Энэ гэрээг заавал хий” гэж намынхнаа шахаж байсан. “Би хар толгойгооро хариуцна” гэж та хэлж байсан. Тиймээс би дэмжиж чадахгүй.
2008 оны долдугаар сарын 01-нд таван халуун амь үрэгдсэн. Тэдний ар гэрийнхэнд нь 50 сая төгрөг өгөөд л өнгөрсөн. Хоёр нь Дорнодын хүмүүс байсан. Та гараа зөрүүлчихээд л, бохь зажлаад их пээдгэр байна аа" хэмээн хэлсэн байна.