УИХ-ын чуулганаар гадаад оронд Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдуудыг томилох тухай хэлэлцэж байна. Элчин сайд болох хүмүүсийн дунд анхаарал татсан хэд, хэдэн хүн байгаа. Тодруубал, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр нарыг томилох гэж байгаа бол Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн нөхөр Одын Оч Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар суухаар болоод байгаа. Одоо үргэлжилж байгаа чуулганы хуралдааны үеэр ИБУИНВУ-д Элчин сайдаар томилогдох гэж буй С.Баяр үг хэлэв.
Тэрбээр “Оюу толгойн гэрээний тухай хоёр ч гишүүн хэлж байна. Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага “Оюу толгой” шүү дээ.
40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн “Оюу толгой” хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч явж байна” хэмээн хэллээ.
Б.Ангир