
Өчигдөр “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёр автобус мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ. Ослын улмаас гурван хүн гэмтсэн байна. Тус нэгтгэлийн “Dae-woo BS106” автобусны жолооч Г нь Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг, МУБИС-ийн баруун урд уулзварт явган зорчигч, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн 22 настай Н гэх бүсгүйг хамт явсан хүнтэй нь мөргөж гэмтээжээ.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              