
Сүүлийн өдрүүдэд Увс аймагт цас их хэмжээгээр орж, зам тээврийн осол аваар ихээр гарах болжээ.Тиймээс тус аймагт мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Эл хориг энэ сарын 10-наас ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх аж.Мөн аж ахуйн нэгж байгууллагуудыг эргэн тойрныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг анхааруулсан байна.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              