Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал үргэлжилж байна. Хуралдаанаар дөнгөж сая Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг баталлаа. Түүнчлэн Их хурлаар хэлэлцүүлэх намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлахыг нийт гишүүд дэмжлээ. Ингээд эхний асуудлаа хэлэлцэж байна.
Т.Энхэлээ