УИХ-ын гишүүн Я.Санжмятав Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны талаар ингэж байр, сууриа илэрхийллээ.
"Намын дүрмийн хар зураг гарсан. ҮЗХ-ны хурлаар намын даргыг томилох нь буруу юм. Тиймээс Их хурлаас сонгоно, арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурал хугацаа тулсан учраас орон нутагт ажиллаж, намын гишүүддээ мэдээллээ хүргэж чадахгүй байна. Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн хүрээнд намын даргад нэр дэвшиж байгаа хүн Их хурал дээр нэр дэвшээд хөтөлбөрөө танилцуулаад гардаг биш, орон нутгаар явж намын гишүүдээсээ санал аваад сунгаа зохион байгуулаад өндөр санал авсан хүнийг Их хурлаар оруулж баталгаажуулья гэсэн бодлоготой байна. Сунгаанд нэр дэвших нээлттэй. Намын даргаар сонгогдсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдэг зүйл байхгүй. Ардчилсан намын даргаар сонгогдож байгаа хүн дараагийн Ерөнхийлөгчийг АН-аас гаргана гэж очихоос биш би дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн зүйл байхгүй байх. Намын даргын сунгаа болоод нэгдүгээр сарын 20 хавьцаа сонгогдох байх” гэлээ.
Т.Энхэлээ