ТӨРИЙН ОРДНООС
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал эхлээд байна. Хуралдаанаар арванхоёрдугаар сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулаад тарах юм. Хурлын өмнө тус намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд буй П.Цагаанаас дараах зүйлийг тодрууллаа.
- Таны үзэж буйгаар АН шинэчлэлээ юунаас эхлүүлэх хэрэгтэй бэ?
-АН-ын шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох хэрэгтэй. Даргаасаа өгсүүлээд намынхаа дүрмийг дагадаг болох хэрэгтэй байна. Асуудлаа дүрмийн дагуу энгийн гишүүдийн оролцоотойгоор шийддэг болох шаардлагатай. Ер нь бол зодоон хүртэл дүрэмтэй байдаг. Гэтэл одоо дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна.
-Та намын даргад нэрээ дэвшүүлж байгаа юу?
- Намын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг гишүүд шийднэ.
-АН эв нэгдлээ хэрхэн хангах ёстой юм бол?
-Эв нэгдэл бол нэгдүгээрт хувь хүний асуудал. Асуудлыг гишүүдийн саналаар шийдчих юм бол маргаан үүсэхгүй. Гэхдээ шинэчлэлийг хуйвалдаан, хуучин аргаар хийхгүй.Дүрмэндээ салхи оруулах гээд байгаагийн гол шалтгаан энэ. Энэ бол тийм ч хэцүү асуудал биш.
Т.Энхэлээ