8o
Улаанбаатар хот
mobile menu

Шаардлагын хариуг 18-ны дотор өгөхгүй бол “Үндэсний фронт” байгуулж, хатуу тэмцэхээ мэдэгдлээ

2015-12-15 18:14:00

Улс төрийн намууд өнгөрсөн бямба гаригт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн даруй хэлэлцэж батлах тухай шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Өнөөдөр тэд хоёр хоногийн хугацаатай шаардлагын хариуг нэхэж, дахин хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.Шаардлагыг биелүүлж, хариу бичгийг арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагаас өмнө бидэнд өгөхгүй бол улс төрийн намууд улсын хэмжээнд 21 аймаг 330 суманд “Үндэсний фронт” байгуулж, хатуу тэмцэнэ гэдгээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн байна.

Шаардлагад дурдсан зүйлсийг дурдвал:

1.Автоматжуулсан системийг хэрэглэхгүй байх, зайлшгүй хэрэглэсэн тохиолдолд давхар гараар тооллого хийж камераар давхар баталгаажуулах

2.АНУ-ын Доминион Вотинг систем компани, Майкрософт компаниуд эрхийг нь эзэмшдэг хар машины программыг өөрчлөх боломжгүй гэсэн СЕХ-ны байр суурь “Монголын ард түмний сонголт АНУ-ын нэг компанийн мэдэлд байж ард түмний сонголтыг яаж ч засч өөрчилж болох юм” гэсэн эргэлзээг төрүүлж байгаа. Тус компаниудаас хянах, сорс кодыг авч, улс төрийн намуудад өгөн, ардчилсан сонголтыг Америкийн компанид биш, ард түмний мэдэлд өгөх зэрэг найман зүйлийг дурджээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment