ТӨРИЙН ОРДНООС
АН-ын ҮЗХ-ы хурлын ирц 60 хувьд хүрлээ. Дөнгөж сая ҮЗХ-ны хурал хаалтын горимд шилжлээ. Хуралд АН-ын лидерүүд болох З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нар ирээгүй байна. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ирэх эсэх нь тодорхойгүй байгаа бол З.Энхболд энэ удаагийн хуралд ирэхгүй хэмээн мэдэгдсэн талаар АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэллээ.
Харин тус намын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгальмаа нарын хүмүүс ирсэн харагдав.
Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурал 70 хувийн ирцтэй эхэллээ. Энэ удаагийн хурлыг УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалж байна. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд нарын ҮЗХ-ны гишүүд иржээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалж байна.
Т.Энхэлээ