БАЙНГЫН ХОРОО
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төслөөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Тусгаар тогтнолын өдөр бүх нийтээр амрах зохицуулалтыг хийж байгаа юм.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлж буйгаар уг хуулийг баталснаар тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үед эх оронч үзэл төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж. Дэлхийн бараг бүх орон Үндсэн хуулиа баталсан, улсаа тунхагласан өдрийг эн тэргүүнд эрхэмлэж, Үндэсний хэмжээний баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болох аж.
Т.Энхэлээ