8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс төрийн урвалт, шарвалт

2015-12-16 10:04:00

Сонгууль болоход хэдхэн сар үлдсэн эдгээр өдрүүдэд улс төрчид иргэдэд хайр зарлаж, тойрог авахын тулд хороо найруулж сууна. Түүнчлэн УИХ-д суудалгүй намууд ч амь орсон мэт энд тэнд хурал цуглаан хийж олны анхаарлыг татна. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын дарга экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Шадар сайд болохоор зүтгэсэн. Гэвч АН дотроо түүнийг "Шадар" болгохыг эсэргүүцэж байгаагаа ЗТЯ-ны сайд М.Зоригт сайдаас эхлээд ил далдаар илэрхийлчихсэн. Ерөнхий сайд эхлээд Шадар сайд болох санал тавьсан хэмээн МАХН-ын нөхдүүд мэдэгдээд авсан ч Ерөнхий сайд үгүйсгэчихсэн. Уг нь Ч.Сайханбилэг Н.Энхбаярыг Шадар сайд болгосноор хэд хэдэн ашигтай. Тухайлбал МАН, МАХН хоёр ирэх сонгуульд хамтарч орно хэмээн АН-ыг сандаргаж байгаа.  Одоо ч зарим гишүүд нь нэг угшилтай намууд хамтарч ороход болохгүй гэх зүйлгүй хэмээн үздэг. Тэгвэл экс ерөнхийлөгч Шадар сайд болсноор уг яриа хэлэлцээр эсрэг тал руугаа эргэж ирэх сонгуульд МАХН, АН хоёр хамтарч орохыг үгүйсгэхгүй. АН ирэх сонгуульд иргэдийн итгэлийг авч гарч ирэх нь эргэлзээтэй. Энэ нь Ч.Сайханбилэгт ч АН-д хэрэгтэй байсан. Харин одоо Н.Энхбаяр нэгэнтээ Шадар сайд болохоо өнгөрч, улс төрийн тохиролцоо эргээд МАН руугаа хазайж байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бага хурал хуралдсан. Уг хурлаар ирэх сонгуулийн талаар нэлээд халаа сэлгээ хийсэн аж. Түүнчлэн намын дарга М.Энхболд нь "Хоёр намын удирдлагууд сүүлийн үед уулзаж, ярилцаж, санал бодол солилцож байгаа зүйл бий. Ер нь сонгууль дөхсөн учраас намын дунд, анхан шатанд тухайн орон нутгийнхаа хэмжээнд МАХН-тай ойлголцож ажиллах үүрэг даалгавар өгсөн" хэмээн ярилцлага өгсөн байх юм. Үүнээс үзвэл угшил нэгтэй хоёр нам нэгдэж ирэх сонгуульд орох нь цаг хугацааны асуудал болжээ. Үүнийг улс төрийхөн  "биеэ үнэлэлт" гэдэг. Яв гэхээр явдаг, ир гэхээр ирдэг энэ үзэгдлийг МАХН гаргууд сайн хийж байна.  Ерөөс манай том, жижиг намууд албан тушаал амласан газар болгонд өөрийгөө худалддаг болсон. Үүний сонгодог жишээг ИЗНН утгаар нь харуулдаг. Тэд ямар ч Засгийн үед сайдын суудлыг авдаг. Ямар ч намтай хамтарч ажилладаг уневирсалын нам. ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Оюунаас өөр иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрчид цөөн. Тэгвэл тус намын хурган дарга нар сонгууль дөхөж олны хараанд өртөх гэсэн бололтой манай нам ирэх сонгуульд АН-тай нэгдэхгүй гэсэн мэдэгдэл гаргасан. ИЗНН АН-тай үеийн үед хамтарч ажиллаж салбар яамыг нь хүртэл удирдалцаж явсан. Гэтэл сонгууль дөхөж АН-ын рейтинг иргэдийн дунд доогуур байгаа энэ үед амиа бодон мэдэгдэл хийсэн нь өөрсдийгөө хэн болохыг харуулж байгаа мэт. Зөвхөн нам гэлтгүй улстөрчид нь хүртэл сайдын суудал санал болгосон, өөрт ашигтай санал тавьсан нам руу урваж шарвах нь хэвийн үзэгдэл болж. Үүнийгээ тэд их соёлтойгоор "Улстөрийн сонголт"  хэмээн тайлбарладаг. Сонгууль дөхөж буй энэ үед улс төрийн энэ мэт урвалт, шарвалт цааш хэзээ болтол үргэлжлэх бол.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гана
Ноён урваач, нохой шарваач гэж нэг үг бий.Монголын улс төрийн намууд гэдэг нь ердөө эрх мэдэл албан тушаал,эд хөрөнгийн ашиг сонирхлоор нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл болсон шүүдээ.Тэдэнд итгэл үнэмшил,үзэл бодол гэх юм огт байхгүй
2016/04/13 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment