
Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр энэ оны аравдугаар сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 45 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа аж.Үүний дотор БНХАУ-ын 23, БНСУ-ын 5, ОХУ-ын 6, АНУ-ын 5, Япон, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израйль, Нигери улсын тус бүр нэг иргэн байна.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              