
Маргааш баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах аюултай тул хээр, хөдөө аль болох зорчихгүй байхыг анхаарууллаа. Мөн нөгөөдөр буюу энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-аас -40 хэм хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж буйг анхааруулсан байна.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              