Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаас УИХ-ын гишүүн Г.Уянгыг чөлөөлж оронд нь тус намыг үүсгэн байгуулагч Ц.Баянбилэгийг томилсон сурагтай. Саяхан тус намын бага хурал болж гишүүдийн олонхийн саналаар Г.Уянгааг намын даргаас огцруулж Ц.Баянбилэгийг томилсон байна.
Тус намын даргаар саяхан сонгогдсон Ц.Баянбилэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдээд байгаа. Тэрээр АН-аасаа гарцгүй учраас ТТЭНН-аас нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн С.Жавхлан ТТЭНН-д элсэхээр Г.Уянгатай ярилцсан байна лээ" гэж хэлжээ.
Т.Энхэлээ