Израйлийн нийслэл Иерусалим хотноо өчигдөр палестин эмэгтэй халдлага үйлдэж, цагдаагийн албан хаагчийг хүндээр шархтуулсан байна. Цагдаагийн ажилтан цүнхээ шалгуулахыг эмэгтэйгээс хүсчээ. Эмэгтэй цүнхээ нээх үедээ гэнэт хутга гаргаж ирж, цагдаагийн цээжин тус газарт хутгалсан байна. Шархтсан ажилтны бие тааруухан байгаа аж. Халдлага үйлдсэн эмэгтэйг баривчилсан байцаахад “Цагдаагийн ажилтан бүдүүлэг харьцсан учир аргагүй эрхэнд хутгалсан” хэмээн тайлбарлажээ.
Палестин эмэгтэй цагдаагийн ажилтанг хутгалжээ
2015-11-09 18:30:00